Mongolia Telecom Company

From Infogalactic: the planetary knowledge core
Jump to: navigation, search

Lua error in package.lua at line 80: module 'strict' not found. Lua error in package.lua at line 80: module 'strict' not found.

The Mongolia Telecom Company (MTC) was created in 1992 after the Ministry of Communications from communist times was restructured and phone services were privatized. The majority of shares in the company are still held by the state, 40% are owned by KT (formerly Korea Telecom), and 5.56% are publicly traded.

Он цагийн хэлхээс
1228-1241 он Чингис хааны гуравдугаар хүү Өгөөдэй хаан морин өртөөг байгуулсан
1898 он Их Хүрээ /Улаанбаатар хотын хуучин нэр/ болон Монгол, Оросын хил дээрх Хиагт хотын хооронд телеграфын шугам тавьж телеграфын мэдээг монгол, орос, хятад хэл дээр дамжуулан телеграфын үйлчилгээг эхлүүлж байжээ.
1899 он Их Хүрээ, Чуулалт хаалганы хооронд телеграфын шугам тавьж, Хиагт, Их Хүрээ, Чойр, Замын-Үүд / Хятад улсын ойролцоо хилийн боомт /-д цахилгаан мэдээний газруудыг байгуулжээ.
1913 он Их Хүрээнд 25 хэрэглэгчийн багтаамжтай хотын доторх ярианы гар ажиллагаатай телефон станц ашиглалтад орсон.
1916 он Их Хүрээний телефон станцын багтаамжийг 60 цэгээр өргөтгөсөн. Хэмжээгүй эрхт хаант засаг 13 бүлэг, 93 зүйл бүхий цахилгаан мэдээний дүрмийг баталсан.
1920 он Бээжинтэй холбоо тогтоохын тулд зайгаар ажилладаг нэгэн жижиг радио станц байгуулсан нь Монгол улсад радио холбооны эх суурийг тавьсан юм.
1921 он Монгол улсын түр засгийн газрын цахилгаан мэдээний MONTA агентлаг байгуулагдсан. Шуудан, цахилгаан холбооны ерөнхий газар байгуулагдсан. Цэцэн Хан / одоогийн Өндөр Хаан хот/ болон Хүрээний хооронд хот хоорондын телефон, телеграфын шугам байгуулагдсан.
1924 он Шуудангийн анхны марк хэвлэгдэн гарсан Сэлэнгэ аймагт 60 цэгийн багтаамж бүхий, мөн Улиастайд 10 цэгийн багтаамж бүхий гар ажиллагаатай станцууд тус тус байгуулагдсан.
1928 он 100 хосын кабелын сүлжээ байгуулагдсан.
1939 он Анхны 200 цэгийн багтаамж бүхий станц ашиглалтад орсон.
1944 он Холбооны яам байгуулагдсан.
1948-1958 он Бүх аймгийн телефон станцууд болон Улаанбаатар хотын телефон станцыг 2000 шугамын багтаамж бүхий VEF-TSB (3) 2 маркийн хагас автомат станцаар сольсон.
1950 он Улаанбаатар болон Архангай аймаг хооронд агаарын зэс шугам байгуулсан.
1956 он Улаанбаатар хотод нягтруулгын төхөөрөмж суурилуулсан
1960 он Цахилгаан холбооны үйлчилгээний төв барилга Улаанбаатар хотод баригдсан.
1967 он Анхны телевизийн нэвтрүүлгийн төв Улаанбаатар хотод байгуулагдсан
1970 он Улаанбаатар, Дархан болон Сүхбаатар хотуудын хооронд тэгш хэмт кабел шугам байгуулсан
1975 он Телевизийн сигналыг хүлээн авах анхны газрын станцыг ашиглалтад оруулсан.
1976 он Таксофоныг үйлчилгээг эхэлсэн. Өргөн зурвасын радио релений шугамыг байгуулж эхэлсэн.
1979 он Хот хоорондын хагас автомат телефон станц ашиглалтад орсон.
1986 он Бүх сум, суурин газруудыг аймгийн төвтэй холбосон.
1989 он 4 аймгаас бусад бүх аймгууд Улаанбаатар хоттой аналог системийн радио релений шугамаар холбогдсон.
1990 он Холбооны яамыг Монгол улсын Холбооны Ерөнхий Газар /МХЕГ /болгон өөрчлөн зохион байгуулсан.
1991 он Улаанбаатар, Гонг Конг-ийн хооронд улс хоорондын цахилгаан холбооны үйлчилгээ явуулах зорилгоор хиймэл дагуулын газрын станц байгуулсан. Телевизийн үндэсний программыг дамжуулах хиймэл дагуулын газрын станц байгуулагдсан
1992 он Монгол улсын Холбооны Ерөнхий Газрын суурин дээр Монголын Цахилгаан Холбоо Компани байгуулагдсан. Улаанбаатар хотод Е-10 тоон станц суурилуулсан. Хуучин станцуудыг тоон технологийн шинэ станцуудаар солих ажил эхэлсэн ба Улаанбаатар хотын станцууд хооронд шилэн кабелын холбох шугамыг шинээр байгуулсан.
1993 он IDD болон DDD үйлчилгээг нэвтрүүлсэн. Электрон шуудангийн үйлчилгээ нэвтрүүлсэн. Интелсатын газрын станц байгуулж, ашиглалтад оруулсан.
1994 он Улс хоорондын NEAX 61 станц ашиглалтад оруулсан ба Е-10 станцыг 11000 цэгээр өргөтгөсөн.
1995 он МЦХК-ийг Монголын Холбооны Хөрөнгийн Компанийн болон Монголын Цахилгаан Холбоо Компани /ашиглалтын компани/ болгон салгасан ба 8-р сард ашиглалтын компанийг хувьчилж, 40 хувийг нь Кореа Телекомд худалдсан. Үндэсний баярын өдрүүдээр улс хоорондын ярианд хөнгөлөлттэй тариф нэвтрүүлсэн. Олон улсын бүртгэлийн стандарт нэвтрүүлсэн. Хотын доторх ярианд хөнгөлөлтийн систем нэвтрүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн анхны хурлыг худалдуулж, МЦХК-ийн ТУЗ-ийг 7 гишүүнтэйгээр байгуулсан.
1996 он Картын таксофоны үйлчилгээ нэвтэрсэн. МЦХК нь Ази Номхон Далайн Сансрын Холбооны Зөвлөлд гишүүнээр элссэн.
1997 он Умард болон баруун чиглэлийн аналоги системийн радио релений системийг сольж 900 км урт тоон радио релений системийг шинээр байгуулсан. МЦХК-ийн өөрийн кабелийн телевиз ажиллаж эхэлсэн. МЦХК-ийн сургалтын төв нээгдсэн. МЦХК нь Интелсаттай ашиглалтын гэрээ байгуулж, түүний 142 дох гарын үсэг зурагч гишүүн болжээ. Радио релений 24 дахин дамжуулах станц дээр нарны эрчим хүчний систем суурилуулсан.
1998 он Үндэсний телевизийн програм дамжуулахыг АЗИАСАТ системээс ИНТЕЛСАТ систем уруу шилжүүлсэн. МЦХК Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллагаар шалгарсан. Хиймэл дагуулын холбооны VSAT системийг 4 аймаг, 4 суманд нэвтрүүлсэн. Нийслэл Улаанбаатар хотын телефон станцын багтаамжийг 16000 цэгээр өргөтгөх төслийг хэрэгжүүлж, ашиглалтад оруулсан.
2000 он Монгол улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн дундаас МЦХК шилдгийн шилдгээр шалгаран Монгол улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дээд шагналаар шагнуулсан. Интернетийн үйлчилгээ эрхлүүлэх зорилгоор МЦХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай МИКОМ компанийг байгуулсан. Анхны лавлах гаргасан. Бүх аймгийн төвүүдэд аналог технологийн VSAT системийг суурилуулан үндсэн сүлжээнд холбов. Өнөөдөр Монгол улсын бүх нутаг дэвсгэрийг хамарсан тоон сүлжээтэй болов.
2001 он Монгол улсын Засгийн Газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Монгол улсын бүх сум, баг болон аймгийн төвүүдэд компанийн өөрийн хөрөнгөөр радио холбооны сүлжээ байгуулах ажлыг зохион байгуулах замаар нийт 2050 радио холбооны станцыг багийн дарга нарт, 360 станцыг аймаг, сумын засаг дарга нар болон холбооны салбаруудад, 298-ыг сумын эмнэлгүүдэд, 321-ийг сумын холбооны салбаруудад байгуулж өгсөн. Компани улс хоорондын урьдчилсан төлбөрт ярианы картын үйлчилгээг Кореа Телекомтой хамтран нэвтрүүлсэн. Өндөр хурдны холбооны технологи-Хэрэглэгчийн тоон шугам /DSL/ -д суурилсан өргөн боломжийг хэрэглэгчдэдээ буй болгосон. МЦХК 4-дэх удаагаа оны шилдэг компаниар шалгарсан. МЦХК өөрийн охин компани болох МИКОМ-оор VoIP үйлчилгээ эхлүүлсэн.
2002 он Улаанбаатар хотод урьдчилсан төлбөрт үйлчилгээ нэвтрүүлсэн. Улаанбаатар хотод утасгүй холбоо (WLL)-ны үйлчилгээ нэвтрүүлсэн. Улаанбаатар хотод утасгүй холбоо (WLL)-ны үйлчилгээ нэвтрүүлсэн. Улс хоорондын ярианы BONUS картын үйлчилгээг эхлүүлсэн. МЦХК ADSL-ийн үйлчилгээг өөрийн охин компани МИКОМ-оор эрхлүүлж эхэлсэн. МЦХК нь Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын шалгаруулалтаар 2002 оны шилдэг байгууллагуудын нэгээр шалгарсан.
2003 он Утасгүй холбоо (WLL)-ны үйлчилгээг өргөтгөж, Орхон, Дархан-Уул, Дорнод аймаг болон Налайх дүүрэгт нэвтрүүлсэн. Шинээр нэвтрүүлсэн BONUS-3 картыг ашиглан хэрэглэгч аль ч тоон станцаас улс хооронд ярьж болно. Компани Монгол улсын Хөрөнгийн биржийн сонголтоор 2003 оны шалгарсан хувьцаат компани, мөн Санхүү эдийн засгийн яам болон Татварын ерөнхий газрын сонголтоор Шилдэг татвар төлөгч-өөр тус тус шалгарсан.
2004 он Хэрэглэгчдэд соёлтой үйлчлэх жил-ийн ажлын хүрээнд 1109-ийн лавлах төвийг шинээр байгуулсан. Хот хоорондын ярианд урьдчилсан төлбөрт шинэ үйлчилгээ DDD PLUS-ыг нэвтрүүлсэн. Компани 100 шилдэг аж ахуйн нэгжид орж Монгол улсын Засгийн газар Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол улсын Шилдэг аж ахуйн нэгж цолоор шагнасан. Мөн Татварын ерөнхий газраас 2004 оны шилдэг татвар төлөгч цолоор шагнуулсан.
2005 он Е-10 станцыг 4500 гаруй шугамаар өргөтгөсөн ба процессорын хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлсэн. Програм хангамжийг хамгийн сүүлийн үеийн R27.2 версээр шинэчилсэн. Хятад улсын Huawei корпорац 10000 хэрэглэгчийн шугам бүхий станц бэлэглэсэн.
2006 он Энэ нь дараа үеийн сүлжээ (NGN)-д шилжих боломжоор хангаж байгаа юм. NGN, CDMA 2000 1X, IN амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Монгол улсад харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тэмдэглэсэн. Хувь хэрэглэгчдэд зориулан БАГЦЫН ҮЙЛЧИЛГЭЭ нэвтрүүлсэн. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан BONUS-800, DDD-800 болон Алтан багц нэртэй урьдчилсан төлбөрт ярианы картын үйлчилгээ нэвтрүүлсэн. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд Нэг-цэгийн үйлчилгээний төвүүд байгуулж, ашиглалтад оруулсан.
2007 он Суурин холбооны дараа үеийн NGN станцыг Улаанбаатар хотын бүх дүүрэгт суурилуулсан. Утасгүй холбооны f-Zone үйлчилгээг Улаанбаатар хот, 21 аймаг, 34 суманд хүргэсэн. Зөвхөн Орос, зөвхөн Хятад, зөвхөн Солонгос, зөвхөн Япон, зөвхөн АНУ, бусад орнууд уруу гэсэн 6 төрлийн улс хоорондын ярианы карт худалдаанд гаргасан. NGN урьдчилсан төлбөрт телефоны 3 төрлийн карт, Урьдчилсан төлбөрт ярианы 3 төрлийн карт, хот хоорондын ярианы картууд шинээр худалдаанд гаргасан. Холбооны 21, 51-р салбаруудад Нэг цэгийн үйлчилгээний төв шинээр нээсэн.
2008 он Монголын интернет үйлчилгээ үзүүлэгч компаниудыг тэргүүлэгч Миком ХХК нь харилцаа холбооны салбарын анхдагч МЦХ ХК-тай нэгдэв. Үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор Улаанбаатар хотын бүх дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг нээв. Утасгүй холбооны f-Zone үйлчилгээний хэрэглэгчдэд нэгэн зэрэг мэдээлэл хүргэх SMS-broadcasting үйлчилгээг нэвтрүүлсэн ба мөн бүх үүрэн операторуудын хэрэглэгчидтэй мессэж солилцдог боллоо. Монголд анх удаа хөдөө орон нутагт /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд/ утасгүй интернетийн WiFi технологийг нэвтрүүлж, интернэтийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Суурин холбооны дараа үеийн дэвшилтэт технологийн NGN-ийн NP /number portability/ үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэснээр хэрэглэгч шилжих хөдөлгөөн хийхдээ өөрийн суурин утасны дугаараа дүүрэг харгалзахгүй авч явах боломжтой боллоо. ХААН банкны бүх салбаруудаар МЦХ ХК-ийн бүх төрлийн урьдчилсан төлбөрт картуудыг борлуулж эхлэв. Улаанбаатар хотод ашиглалтадорсон болон орж байгаа томоохон хороолол, барилгуудын холбоожилтын асуудлыг /шилэн ккабел MSAN станцаар/ шийдэн ажиллаж эхлэв. МХХТГ, ХХЗХ-с зохион байгуулсан ICT-Expo-2008 үзэсгэлэнгийн арга хэмжээгээр тус компанийн хамгийн хямд Утасгүй холбооны f-Zone үйлчилгээ Хэрэглэгчийн итгэлт түнш-2008 өргөмжлөл хүртсэн. Монголыннн Маркетинг Менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан Grand-Expo-2008 төсөлд амжилттай оролцож, Мэдээлэл Технологи, Харилцааны салбарын ТОП-5 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ КОМПАНноминацынйн 2-р байрт шалгарч батламж хүртсэн. МХАҮТ-с зохион байгуулдаг 2008 оны шилдэг аж ахуйн нэгж номинацад Мэдээлэл Холбооны Технологийн Шилдэг Аж Ахуйн нэгж номинацын ТОП-10 компанид шалгарсан.

PRODUCTS

Уламжлалт суурин

Уламжлалт суурин холбоо нь утаст холбооны технологийн хөгжлийг хамгийн оргил үед нь хүргэсэн TDM (Time Division Multiplexing) технологи дээр суурилсан, хамгийн өргөн тархсан хэрэглэгчийн сүлжээтэй яриа, факс дамжуулах зориулалттай урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээ юм.

Дараа үеийн суурин холбоо - NGN

Дэлхийн улс орнуудын мэдээлэл, холбооны хөгжлийн чиг хандлага, өндөр хөгжилтэй орнуудын сүлжээний бүтэц нь IP (internet protocol) суурьтай сүлжээ болох NGN рүү эрчимтэй хөгжиж байна. NGN-ийн олон төрлийн дэвшилтэд үйлчилгээ нь энэ зууны хэрэглэгчдийн хүсэлт, эрэлтэд нийцэж байгаа билээ. Та суурин телефон утаснаас зөвхөн ярьдаг байсан бол малтимедиа үйлчилгээг авах боломжтой болж өөр хоорондоо дуу, дүрс, өгөгдөл дамжуулдаг боллоо. Энэхүү үйлчилгээ нь орчин үеийн утсанд байх бүхий л функцууд агуулагдсан бөгөөд үнэхээр төгс бодит хэрэглээ юм.

Миком интернэт vйлчилгээ

Монгол улс интернэтэд нэвтрэн орсон 1995-1996 оны зааг дээр “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн брэнд үйлчилгээний нэг Миком сууриа тавьж байлаа. Миком нь Монголын хамгийн анхны, өндөр хурдны интернэт үйлчилгээ юм. Эх орныхоо хөгжил дэвшилтэй хамт байж, монголчуудын өөрсдийн бүтээн босгосон Миком нь үндэсний бахархал, брэнд үйлчилгээ болжээ. Миком интернэт үйлчилгээ нь өдгөө 15 дахь жилдээ Монгол орон даяар өндөр хурдны чанартай интернэт үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдөр Миком эх орныхоо өнцөг булан бүрт хүрсэн /21 аймаг, 34 сум/, хүртээмжтэй, чанартай, бас хамгийн хямд гэдгээрээ жинхэнэ брэнд үйлчилгээ болж чадаж байна.

National КаТВ

“МЦХ” компани хэрэглэгчиддээ дуу дүрсний өндөр чанараар кабелийн телевизийн үйлчилгээ авах боломжийг олгож байна. Танай гэр бүлийг соронзон мэт татах “NATIONAL CaTV” нь Таны амьдралын салшгүй нэг хэсэг болж чадна.

Олон улсын ярианы 001 үйлчилгээ

МЦХ компанийн улс хоорондын ярианы 001 гарц нь Монгол улс дахь цорын ганц “VOICE” гарц юм. Та дурын суурин, үүрэн сүлжээнээс 001 гарцыг ашиглан 165 гаруй улстай холбогдох боломжтой.

Үндэсний лавлах 1109

МЦХ компанийн үндсэн үйлчилгээний нэг болох үндэсний лавлах 1109 үйлчилгээ нь монгол улсын 21 аймагт салбартай цорын ганц лавлах үйлчилгээ юм. Лавлах үйлчилгээгээр дараах мэдээллүүдийг авах боломжтой. Үүнд:

     - Бүх төрлийн ханшийн мэдээ
     -